МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ
Ажлын байрны нэр: Мэдээллийн технологийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн
Орон тоо: 1 / үндсэн /
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Бүрэлдэхүүн сургуулийн сүлжээ дотоод холболт
- Хэрэглэгчдийн компьютер, принтер, дотуур утас, хурлын болон хичээлийн анги тэнхимийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
- Техникийн сайжруулалт үйлчилгээг хийх
- Мэдээллийн технологийн заавар зөвлөгөө өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Компьютерын сүлжээ, Компьютерын инженер, Мэдээллийн технологи, электроник
Мэргэшил: Сүлжээ холбоо, техник хангамжийн чиглэл
Туршлага: Дотоод сүлжээ холболт, хэрэглэгч болон сургалтын тоног төхөөрөмжийн техник хангам, программ хангамжийн туршлагатай байх
Ур чадвар:
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

