ЕБС-ийн суралцагчдад зориулж ЭЕШ-ын 10 хичээлээр арга зүйн зөвлөмж, лекц, мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах “МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадыг Багш, оюутны хөгжлийн төвд цувралаар зохион байгуулж байна.
Энэ долоо хоногт “ГАЗАРЗҮЙ” хичээлийн арга зүйн зөвлөмж, өдөрлөг Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод 14:00-17:30 цагийн хооронд болно.
ЗОЧИН ИЛТГЭГЧ:
- МУИС, ШУС-ийн МУИС, ШУС-ийн Газарзүйн тэнхимийн зөвлөх дэд профессор Г.ЮМЧМАА /Газарзүйн шинжлэх ухааны ач холбогдол, чиг хандлага/
- БҮТ-ийн Даалгаврын сангийн Газарзүйн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн З.ЛХАГВАДУЛАМ /Газарзүй хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд өгөх зөвлөмж/