МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх үүрэг: Тэнхимийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, харилцаа холбоо, техникийн үйлчилгээ үзүүлэх, тэнхимийн бичиг баримт, тайлан мэдээг нэгтгэн боловсруулах, мэдээлэл түгээх, албан хэргийг хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, бакалавр
Мэргэжил: Бизнесийн удирдлага , Монгол хэл, Уран зохиол, Сэтгүүл зүй, Мэдээллийн технологи, Гадаад хэл
Туршлага: Шаардахгүй
Ур чадвар:
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай, хувийн зохион байгуулалт сайтай;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1135

