БНСУ-ын Кёнпүк (Kyungpook) Үндэсний Их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Кёнпүк (Kyungpook) Үндэсний Их сургуулийн танилцуулгыг доорх холбооснуудаас авна уу.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх).
- Хамгийн багадаа хоёр улирал амжилттай суралцсан байх
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
- Гадаадын (хоёр иргэншилтэй) иргэншилгүй байх
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна/:
- Өргөдлийн маягт (МУИС-аас нэр дэвшүүлсний дараа мэйлээр Кёнпүк их сургуулиас илгээх тул МУИС-д илгээх материалд орохгүй)
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
- Англи эсвэл солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх)
- Цээж зураг
- Санхүүгийн баталгаа (Нэг улирлын санхүүгийн баталгаа: Вон 8,000,000)
- Санхүүгийн баталгаа эцэг эхийн нэр дээр гарах бол төрсний гэрчилгээний лавлагаа
Суралцах хугацаа: 1-2 улирал
- 2024 оны хаврын болон намрын улирлын хичээлийн жагсаалтыг үзнэ үү. (2025 оны хаврын шинэ хичээлийн жагсаалт 2025 оны нэгдүгээр сарын дундуур шинэчлэгдэх болно)
- 2024 оны хаврын улирлын 2025 оны гуравдугаар сарын 03-наас мөн оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл.
Виз
Кёнпүк Үндэсний их сургуулийн оюутнуудыг элсүүлсний дараа оюутнуудад элсэлтийн гэрчилгээ, сургуулийн бүртгэл зэрэг баримт бичгийн 2024 оны 12 дугаар сарын дундуур илгээнэ. Оюутнууд бичиг баримтаа хүлээн авсны дараа БНСУ-д оюутны виз мэдүүлэх ёстой (солилцооны оюутнуудын визний төрөл D-2-6).
Дотуур байр
Оюутнуудыг элсүүлсний дараа дотуур байрны өргөдлийн зарыг зарлана.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар нэг багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Эцсийн шалгаруулалтыг Кёнпүк үндэсний их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Холбогдох: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, мэргэжилтэн Г.Навчаа
Утас: 77307730-1516
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ