БНСУ-ын Чүнбүг (Chungbuk) Үндэсний Их сургууль оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

БНСУ-ын Чүнбүг (Chungbuk) Үндэсний Их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
  2. Хамгийн багадаа нэг улирал амжилттай суралцсан байх,
  3. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх,
  4. Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,
  5. Солонгос хэл, уран зохиолын тэнхимд суралцахаар бол TOPIK 5 түвшнээс дээш мэдлэгтэй байх.

*Ерөнхий мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Өргөдлийн маяг болон дагалдах маягтууд (Суралцах төлөвлөгөө, Эрүүл мэндийн хуудас, Гэрээ, Хувийн мэдээллийн маягт) – ТАТАХ
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  4. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
  5. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх)
  6. Цээж зураг
  7. Тодорхойлох захидал
  8. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын сургалтын төлбөрийг хэдийгээр төлөх талаарх баримт ТАТАХ
  9. Санхүүгийн баталгаа (өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх дансны)
  • 1 улирал суралцахаар бол US$ 7000
  • 2 улирал суралцахаар бол US$ 14000

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу нэг багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Эцсийн шалгаруулалтыг Чүнбүг (Chungbuk) Үндэсний их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

Холбогдох: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, мэргэжилтэн Г.Навчаа

Утас: 77307730-1516

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар