Эрасмус+ хөтөлбөрт оролцохыг урьж байна

Share Button

Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд Италийн Ка Фоскари Венецийн их сургууль (University Ca Foscari Venice)-ийн магистр болон докторын солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан мэргэжил, түвшинд суралцагч байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны газраар дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Мэргэжлийн чиглэл, түвшин:

  • Хүмүүнлэгийн ухааны салбарын магистрын түвшний оюутан (1 хүн)
  • Химийн чиглэлийн докторын түвшний оюутан (1 хүн)

Хөтөлбөрийн хугацаа:

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын семестр (Нийт 5 сар)

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөр, нислэгийн тийзийн төлбөр болон амьжиргааны зардлыг Европын Холбооноос бүрэн хариуцна.

Тавигдах шаардлага:

  • Дээр заасан мэргэжлийн чиглэлээр идэвхтэй суралцаж буй МУИС-ийн магистрын болон докторын түвшний нэг болон түүнээс дээш улирал суралцсан оюутан байх
  • Англи хэлний B2-C1 түвшний мэдлэгтэй байх
  • Докторын түвшинд өргөдөл мэдүүлэгч нь Ка Фоскари Венецийн их сургуулийн өөрийн чиглэлийн профессороос хүлээн авах захидал (letter of interest) авсан байх бөгөөд cooperation@unive.it хаяг руу CV болон судалгааны ажлын товч мэдээллийн хамт илгээж уг захиаг хүлээж авах хүсэлтээ илгээж болно.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл/Application form
  • CV (судалгааны сэдэв болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон талаар тусгана)
  • Сургалтын гэрээ/Learning agreement
  • Оюутны тодорхойлолт (Англи хэл дээр)
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт (Англи хэл дээр)
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
  • Нэмэлт амжилт тодорхойлох баримт бичгүүд
  • Гадаад паспортын хуулбар

Бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг  Erasmus+ study programme from non-EU countries (ICM): Ca’ Foscari University of Venice линкээр орж авах бөгөөд линкнээс өргөдөл, сургалтын гэрээг татаж авна уу.

Материал хүлээн авах хугацаа2024 оны аравдугаар сарын 29-ний өдөр (Мягмар гараг) хүртэл

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны газрын cooperation@num.edu.mn цахим хаягаар илгээнэ.

Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйлээр Хамтын ажиллагааны газрын 75754400-(1610) дугаарт холбогдож эсвэл cooperation@num.edu.mn хаягаар хандана уу.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар