МУИС-ийн Технологи дамжуулах төв, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтсээс зохион байгуулсан оюуны өмч, технологи дамжуулалтын талаарх сургалт өнөөдөр Монгол-Японы төвийн хурлын их танхимд боллоо.
МУИС-ийн багш, оюутан, судлаачдад зориулсан тус сургалт нь Оюуны өмчийн болон патентын тухай гэсэн хоёр сэдвээр явагдсан юм.
МУИС-ийн оюуны өмчийн талаар баримтлах бодлого, технологи дамжуулах журам, Патентын мэдүүлэг гаргах, хайлтыг хэрхэн хийдэг, мөн МУ дахь оюуны өмчийн тухай, лицензийн гэрээний жишээ, гэрээ хийхэд анхаарах зүйлс зэрэг сэдвийн хүрээнд МУИС-ийн ЭШИХ болон Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүд бодит жишээ аван дэлгэрэнгүй танилцуулж, сургалтанд оролцогчид санал бодлоо солилцлоо.