МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ ТЭНХИМ
Ажлын байрны нэр: ЛАБОРАНТ
Орон тоо: 2 /түр/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
- Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
- Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил: Программ хангамж, Мэдээллийн технологи, Компвютерийн ухаан
Мэргэшил: Тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Шаардахгүй
Ур чадвар:
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллах чадвартай байх
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх
- Ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

