МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас тус сургуулийн эмнэлэгтэй хамтран 2025 оны 3 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд МУИС-ийн дотуур байранд амьдардаг оюутан суралцагчдад зориулан “Витаминжуулалтын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр МУИС-ийн эмч эрүүл амьдрахуйн сэдвээр сургалт яриа хийж эрүүл, тэнцвэртэй амьдрах талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.
Ханиад, томуугийн дэгдэлт ихэсдэг хаврын энэ үед зохион байгуулсан тус өдөрлөгөөр нийт 160 гаруй оюутан суралцагчдад 5 өдрийн С, Д витамины хэрэглээ, 10 өдрийн цайрын бэлдмэл тарааж, дархлаагаа сайжруулахад нь тус дэм боллоо.
Эрүүл мэндээ анхаарч, бидний зохион байгуулсан өдөрлөгт идэвхтэй хамрагдсан оюутан суралцагчиддаа талархал илэрхийлье.