БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС, ШУС-ийн Биологийн тэнхимийн Ургамал судлалын мэргэшүүлэх хөтөлбөрөөс ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 2025 оны 03-р сарын 22-ны өдөр Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Монгол орны усны ургамал ба замгийг хэн сайн мэдэх вэ?” сэдвээр зохион байгуулагдлаа.

13 дахь удаагийн энэхүү тэмцээнд МУИС, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, МУБИС, ХААИС, Монгол Коосэн технологийн коллеж зэрэг 5 сургуулийн 17 багийн 51 оюутан оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. Уг тэмцээний зорилго нь оюутан залууст байгалийн усны ургамал ба замгийг таньж мэдэх, тодорхойлох, овог, төрөл зүйлийн нэрийг цээжлэх, зөв бичиж сурах, цаашид ургамал судлалын чиглэлээр мэргэшин суралцах сонирхлыг төрүүлэхэд оршино.

Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын сангийн 60 зүйл усны ургамлын хатаадас, мөн 20 зүйл замгийн фото зураг дээр багууд ажиллан тэмцээндээ бэлдсэн ба тэдгээрээс сонгосон 50 зүйл ургамал ба замгийн онцлог шинж тэмдэг болох цэцэг, навч, иш, үндсийг таньж тодорхойлон, овог, төрөл, зүйлийн нэрийг зөв бичих даалгавартайгаар явагддаг.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ойн биологийн олон янз байдлын төв, Залуу экологичдыг дэмжих төв Oikos сан, Б. Алтанцэцэг (ургамал судлаач) болон МУИС, ШУС, Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц. Баатарчулуун, Биологийн тэнхимийн эрхлэгч Л. Ариунцэцэг, мөн сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Н. Сонинхишиг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭША А. Цолмон нарт талархал илэрхийлье.

 Тэмцээнд:

I байр – МУИС-ийн “Эзу ба түүний найзууд баг” (С. Мөнхлэй, Ц. Эрдэнэзул, А. Оюунтунгалаг)

II байр – МУБИС-ийн “Edelweiss баг” (Б.Ундаръяа, Б.Дэлгэрмөрөн, Б.Энэржин)

III байр – МУБИС-ийн “Geranium баг” (Б. Золзаяа, П. Ганцэцэг, Б. Амаржаргал)

Тусгай байр – МУИС-ийн Helleborus баг (Б. Цогтдэлгэр, Г. Мөнхжин, Т. Рей)

Тусгай байр – Монгол Коосэн ТК- ийн Моко 3 баг (Ц. Зундуй-Ёндон, Г. Чингүнжав, Б. Мөнхтулга)

Шилдэг оюутан – Б.Золзаяа (МУБИС) тус тус шалгарлаа.

Тэмцээний зургуудаас:

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар