“Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрийн хүрээнд “NUM Startup Weekend” сургалтыг зохион байгуулна

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап” хөтөлбөр нь багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай.

“Багш оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн эхний сургалт “NUM Startup Weekend” 2025 оны 04-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн хөтөлбөрт 18 багийн 90 гаруй багш, оюутнууд хамрагдаж шинэ санаагаа инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх юм. Хөтөлбөрт бүртгүүлсэн багууд идэвхтэй оролцоно уу.

Хэзээ: 2025 оны 04-р сарын 12-ний Бямба гараг, 09:00-17:30

Хаана: МУИС, Багш оюутны хөгжлийн төв, 502 тоот

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв

77307730 – 5310, tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар