СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН АСУУДЛААР СУДАЛГААНЫ ДОТООД ТӨСӨЛ ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

 “Сургалтын технологи” нь сургалтыг өөрчилөн шинэчлэх хүч болохыг олон байгууллага, судлаачид судалгааны тайлан, илтгэлүүддээ тэмдэглэсэн байдаг. Сургалтын технологид сургалтын зорилго, зорилт, агуулгыг оновчтой тодорхойлох, сургалтыг амжилттай хэрэгжүүлэх арга, хэлбэр, хэрэглэгдэхүүн, хэрэгслийг оновчтой сонгох, хэрэгжүүлэх, үнэлгээ дүн шинжилгээг үндэслэлтэй бодитой хийх зэргийг хамруулан ойлгох нь түгээмэл. Энэ асуудал судлаачдын анхаарлыг татсан судлагдахуун байсаар ирсэн ба буурай хөгжилтэй орнуудын боловсролын салбар дахь хоцрогдлыг арилгах хэрэгцээнээс үүдэн гарч ирсэн нь тодорхой.

Монгол улсын хувьд ч гэсэн боловсролын, тэр дундаа дээд боловсролын чанар, хоцрогдлын асуудал нийтийн анхаарлыг татах хэмжээнд хүрчихээд байгаа ба үүнийг тал бүрээс нь ул суурьтай  судлан шинжилж, сайжруулах арга замыг тодорхойлох шаардлага байна. Энэ зорилгын улмаас МУИС дээд боловсролын чиглэлд хэд хэдэн судалгааны дотоод төслийг эрдэмтэн багш нарынхаа дунд нээлттэй зарлан, хийлгэж байгаа ба энэ удаад дээд боловсролын СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН асуудлаар судалгааны төсөл зарлаж байна. Профессор багш, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна.

 

Судалгааны сэдэв: Дээд боловсролын сургалтын технологийн судалгаа

Судлах асуудал:

1/ Монгол улсын дээд боловсролын сургалтын технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал /Үүнийг Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын жишээн дээр авч үзэх/

  • Дээд боловсролын сургалтын технологийг тодорхойлон заасан дүрэм, журам, стандартууд болон бусад холбогдох баримт бичгүүдийг тоймлох
  • Сургалтыг амжилттай, чанартай хэрэгжүүлэх, үнэлэн дүгнэхэд  их дээд сургуулиудын сургалтанд хэрэглэгдэж буй сургалтын технологи нийцэж буй эсэх, үгүй бол үндсэн шалтгаан нь юунд оршиж буй болохыг тогтоох

2/ Дээд боловсрол дахь орчин үеийн дэвшилтэт сургалтын технологийн асуудал

  • Үр дүнтэй/Чанартай сурах, сургах, мөн судалгаанд суурилсан сургалтын үйл явцыг дэмжсэн сургалтын технологийг нэвтрүүлэх бодлого,  стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт шинжилгээ, мониторинг хийх асуудал дэлхийн нэр хүндтэй сургуулиудад ямар байдгийг тодруулах.
  • Дээд боловсролын сургалтанд ашиглагдаж буй сүүлийн үеийн дэвшилтэт технологи, аргууд.

Хүлээгдэж буй үр дүн:

  • Монгол улсын дээд боловсрол дахь сургалтын өнөөгийн технологийг хэрхэн сайжруулж болох арга замыг тогтоон, зохих шатны байгууллагуудад чиглэсэн зөвлөмжийг гаргах.
  • МУИС-ийн хэмжээнд баримтлах сургалтын технологийн загвар, стандартын хувилбар гаргах /аль нэг салбарын жишээн дээр/.

Судлах үр дүнг хэрэглэх зориулалт:

  • Дээд боловсрол дахь сургалтын технологийг сайжруулах.

Судалгааны ажлыг гүйцэтгэх хугацаа: 1.5 сар

Судалгааны ажлын санхүүжилтийн хэмжээ: 5 сая төгрөг

Шалгаруулан, судалгаа хийлгэх багийн тоо: 1

 

Шалгарсан баг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дараа дунд хугацааны тайлан, гэрээт хугацааны төгсгөлд эцсийн тайланг гэрээлэгч талд хүлээлгэн өгч, судалгааны ажлын үр дүнг танилцуулсан хэлэлцүүлэг хийнэ.

Төслийн саналын загвар, судлаачдын багт тавьж буй шаардлагын талаарх мэдээллийг http://www.num.edu.mn цахим хуудас дахь Бакалаврын сургалтын алба/Холбоотой мэдээлэл хэсгээс авна уу.

Дотоод төсөлд оролцох хүсэлтэй профессор багш, судлаачид 2013 оны 4-р сарын 10-ны дотор төслийн саналыг загварын дагуу бэлтгэн, доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

МУИС-ийн БСА-ны ахлах мэргэжилтэн Ж.Байгалмаа

Хичээлийн 1 дүгээр байр, 220 тоот өрөө

Утас: 318161, 77307730 /1124, 1125/
Цахим шуудан: num_baigal@yahoo.com, baigal@num.edu.mn

Бакалаврын сургалтын алба

2013-03-29

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар