“МОНГОЛЫН УЛСЫН ЗЭРГИЙН БУС СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, БЭРХШЭЭЛ, БОЛОМЖ, ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
МУИС болон DOMANI төсөл хамтран 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 12:30 цагаас “Монголын Улсын зэргийн бус сургалтын өнөөгийн нөхцөл байдал, бэрхшээл, боломж, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь их, дээд сургуулийн зэргийн бус (микро кредит – бичил кредит) сургалтын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй саад бэрхшээлийг тодруулах, ямар боломж байгааг илрүүлэх, түүнийг зүй зохистой хөгжүүлэхийн тулд баримтлах төлөвлөгөө, дүрэм журам, стандартад тусгавал зохих асуудлыг тодорхойлоход оршино. Уг зорилгоо хангахын тулд сонирхогч талуудын оролцоог хангах, тэднийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нээх, үнэтэй санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, талуудын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Монгол болон Европын Холбооны туршлагын тухай оролцогчдод таниулна.
Дараах холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү. https://forms.gle/ATDK6j7xZnCb4MaC6
Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.
МУИС-ийн Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газар
Европын холбооны DOMANI төсөл
Холбогдох хаяг: 77307730-1317, enkhjargal@num.edu.mn