Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг 23 дахь жилдээ МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн II байрны 343 тоот танхимд зохион байгуулав. Уралдаанд нийслэл болон орон нутгийн 505 оролцогч 7 төрлөөр мэдлэг чадвараа сорилоо.
Энэ удаагийн уралдааныг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, “Скайтел групп”, МУИС пресс дэлгүүр, МУИС-ийн Гэсэр төсөл, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Хан төгс ур ТББ, Уламжлал сэтгүүл, МУИС-ийн 1994 оны төгсөгч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, МУИС-ийн 1977 оны төгсөгч ерөнхий боловсролын “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн монгол хэлний багш Д.Хишигсүрэн, МУИС-ийн 2008 оны төгсөгч О.Зоригт зэрэг хувь хүн, байгууллага дэмжин ажиллалаа.
Үндэсний өв болсон монгол бичгээ өвлүүлэх, сурч эзэмших, хэрэглээг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дэмжигч байгууллагууд болон оролцогчдодоо талархал илэрхийлье.
Шагнал гардуулах ёслол:
2025 тавдугаар сарын 04-ны өдөр 11:40 цагт “Үндэсний бичиг үсгийн баяр-2025”, “Монгол Улсын Үндэсний номын сан”
Уралдааны дүн:
Мэргэжлийн ангийн оюутан
- I Б.Цэндмаа МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
- II Б.Лхагвачимаг МУИС, БМХУЗБ, 2-р түвшний оюутан
- III Ч.Өнөрзаяа МУИС, БМХУЗБ, 2-р түвшний оюутан
- IV Б.Хүслэн-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
Мэргэжлийн бус ангийн оюутан
- I Ц.Биндэрьяа МУИС-ийн УТОУХНУС-ийн Олон улсын харилцаа
хөтөлбөрийн оюутан
- II Б.Энхжин МУБИС-ийн МБУС, Математикийн багш хөтөлбөрийн
оюутан
- III Б.Энхмэнд МУИС-ийн МТЭС, Компьютерийн ухаан хөтлбөрийн
оюутан
- IV А.Ариунзаяа МУИС, Химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан
Мэргэжлийн багш (ЕБС)
- I Б.Сарангэрэл “Глобал Иннова” сургуулийн багш
- II Н.Бямбасүрэн “Singapore school of Mongolia”
- III Б.Долгормаа Дэлгэрмөрөн сургуулийн багш
- IV З.Мөнхжаргал Говь-Алтай аймаг, Жаргалан сум ЕБС-ийн багш
Мэргэжлийн албан хаагч
- I Т. Мөнхням МУҮНС-гийн Төвөдийн төсөл, каталогич
- II Б.Отгонбаатар Хувиараа бизнес эрхлэгч
- III Ц.Үржин Төрийн байгууллага
- IV Х.Түвшинтүлхүүр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
Мэргэжлийн бус албан хаагч
- I М.Мөнхжаргал Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум
- II А.Мөнх-Ундрал Улаанбаатар хот
- III Б.Амартайван Говийн-Ирээдүй сургууль биологийн багш
- IV Д.Ганзориг УБ төмөр зам ХНН-ийн Олон нийттэй харилцах
мэргэжилтэн, сэтгүүлч
Цахим бичвэр
- I Т. Мөнхням МУҮНС-гийн Төвөдийн төсөл, каталогич
- II Ц.Үржин Төрийн байгууллага
- III М.Ганбагана Дундговь аймаг, Цэгцбилэг сургууль
- IV Б.Хүслэн-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
Цахим хичээл
- I Б.Анужин МУИС, БМХУЗБ, 3-р түвшний оюутан
- II М.Оюун-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 3-р түвшний оюутан
- III Н.Отгонсүрэн МУИС, БМХУЗБ, 3-р түвшний оюутан
- IV Б.Цэндмаа МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан