SKY” сайн үйлсийн тэтгэлгийг МУИС-ийн Ази судлалын тэнхимийн солонгос судлалын ахлах багш Б.Дулмаа, МУИС-ийн магистрантурт суралцаж төгссөн БНСУ-ын иргэн Хан Жонтаг нар санаачлан 2021-2022 оны хичээлийн жилээс олгож эхлээд 3 дахь жилдээ олгох гэж байна.
Тэтгэлгийн зорилго: Тэтгэлгийн зорилго нь 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-ийн солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцагч, ОУХНУС-ийн солонгос хэл заавал судлахаар сонгон судалж буй суралцагчдыг дэмжих юм.
Тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 2
- МУИС-ийн солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалавр болон ахисан түвшний суралцагч 1
- УТСОУХНУС-ийн солонгос хэл заавал судлахаар сонгон судалж буй суралцагч 1 (Монгол-Солонгосын харилцаагаар судалгаа хийх сонирхолтой бол давуу тал болно.)
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн дээрх хөтөлбөрүүдийн идэвхтэй суралцагч байх
- Голч дүн 3,0 ба түүнээс дээш байх
- Амьдралын нөхцөл байдлаа үнэн зөв бичсэн хүсэлт байх
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Анкет /загварын дагуу/ татах
- Дүнгийн тодорхойлолт
- Хүсэлт /Хүсэлт гаргах болсон шалтгаан, амьдралын нөхцөл байдал, сурлагын амжилт, олон нийтийн ажилд оролцсон туршлага гэх мэт агуулгаар дэлгэрэнгүй А4 нэг нүүр бичих/
- Тодорхойлох захидал нэг хувь /Ар гэрийн байдлын тухай бичсэн сайн мэдэх хувь хүн болон сургууль, хорооны тодорхойлолт бичиг гэх мэт/
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 19-ний 16:00 цаг хүртэл сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг Оюутны хөгжлийн газарт хэвлэж өгсөн байна.
МУИС эхний шатны шалгаруулалтыг хийж, тэтгэлэг олгогч талд илгээнэ. Эцсийн шатны шалгаруулалтыг “SKY” сайн үйлсийн тэтгэлгийн сангаас зарлана. Шалгаруулалтын дүн 2025 оны 5 дугаар сарын 30-нд гарна. Тэнцсэн тухай хариуг имэйлээр мэдэгдэх болно.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128, Email: enkhtaivan_ts@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn
ШУС, Ази судлалын тэнхим
Оюутны хөгжлийн газар