Хайж байна...

Дотоод сонгон шалгаруулалт | Номын сан

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

 НОМЫН САН /Дотоод сонгон шалгаруулалт/ 

 

Ажлын байрны нэр: Номын санч 

Орон тоо: 1 /үндсэн/ 

Гүйцэтгэх чиг үүрэг:  

  • Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны төрлөөр болон номын нэг бүрчилсэн дансны дугаарлалтын дагуу тавиурт үнэн зөв байрлуулж уншлага, үйлчилгээнд ямагт бэлэн байлгах; 
  • Уншигчдад шаардлагатай ном, хэвлэлээр үйлчилж ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг өргөнөөр сурталчлах; 
  • Холбогдох лавлагаа, мэдээллийн санг бүрдүүлэх; 
  • Сан хөмрөгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хадгалалт, хамгаалалтыг холбогдох журам, заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж номын өр дутагдалгүй ажиллах; 
  • Номын сангаас зохион байгуулж буй ажлуудад идэвхтэй оролцох; 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. 

Мэргэжил: Байгаль, Нийгэм, Хүмүүнлэг, Техникийн шинжлэх ухааны аль нэг салбараар;  

Мэргэшил:  Тухайн салбараар мэргэшсэн 

Туршлага:  

  • Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай эсвэл номын санчаар ажиллаж байсан бол давуу тал болно; 
  • Номын санчаар 6 ба түүнээс дээш сар ажилласан байх; 

Ур чадвар:  

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах 
  • Цахим орчинд ажиллах 
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй (англи эсвэл өөр хэлний олон улсын гадаад хэлний IELTS, TOEFL, TOPIC, HSK гэх мэт албан ёсны шалгалтын оноотой байвал давуу тал болно) 
  • Мэдээлэл боловсруулах 
  • Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх 
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, хариуцлага хүлээх 
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах 
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх 
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох 
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет  
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар  
  • НДШ төлөлтийн лавлагаа 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх) 

Бүртгэл: 2026 оны 11 дүгээр сарын 23-ны 13:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. 

Утас: 75754400-1139 

Захиргаа, хүний нөөцийн газар 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар