Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын түвшний үндсэн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын дунд “MOCK TRIAL – Арбитрын мэтгэлцээн” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.


Тус тэмцээн нь оюутнуудыг бодит хэрэг, маргаанд оролцогч талуудын байр сууринаас асуудлыг шинжлэн судалж, хууль зүйн үндэслэлтэй тайлбар, мэтгэлцээн өрнүүлэх чадварт сургахын зэрэгцээ арбитр болон маргаан шийдвэрлэх шүүхийн бус арга замын талаарх практик мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, эрх зүйн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

Энэ жилийн “MOCK TRIAL 2026” тэмцээнд нийт 8 сургуулийн 12 баг оролцож, өрсөлдөөнт мэтгэлцээний үр дүнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Сэцэн цэц” баг ТЭРГҮҮН байр эзэллээ.

