Хайж байна...

“Pan Pacific Masters Games 2026” наадмаас алтан медаль хүртлээ

Share Button

Австрали Улсын Голд Кост хотноо зохион байгуулагдсан “Pan Pacific Masters Games 2026” олон улсын спортын наадмын сагсан бөмбөгийн тэмцээний 40-өөс дээш насны ангилалд МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа, Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэг нар амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.

Энэхүү амжилт нь МУИС-ийн хамт олны спортын ур чадвар, идэвх санаачилга, тууштай хичээл зүтгэлийн нэгэн тод илэрхийлэл юм.

Олон улсын спортын наадамд эх орон, их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн багш, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын замналд нь улам их амжилт хүсэн ерөөе!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар