Хайж байна...

МУИС-ийн Бодлогын судалгааны лабораториос “Олон улсын худалдаа ба дижитал маркетинг” сургалт зохион байгуулна

МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори

2026-11-20

МУИС-ийн Номын сан, 406 тоот танхим

Share Button

МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори

2026-11-20 – 2026-11-21

МУИС, Номын сан, 406 тоот

Сургалтын зорилго: Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед иргэн, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд гадаад зах зээлд нэвтэрч, бизнесээ удирдан явуулахад олон сорилт бэрхшээл тулгарч байна. Иймд МУИС-ийн Бизнесийн сургуулийн мэргэшсэн багш нар олон улсын худалдааны үндсэн ойлголт, гадаад худалдааны бодлогын арга хэрэгсэл, өгөгдөлд суурилсан зах зээлийн судалгаа (market intelligence) болон дижитал маркетингийн суурь мэдлэг, ур чадварыг онол, практик хослуулан олгоход оршино.

Хэнд зориулагдсан бэ?

  • Бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч иргэд
  • Аж ахуйн нэгж, байгууллага
  • Олон улсын худалдаа, дижитал маркетингийн чиглэлээр анхан шатны мэдлэг олж авах сонирхолтой хүмүүс

Сургалтын товч агуулга:

Олон улсын худалдаа: Гадаад зах зээлд нэвтрэх боломж, саад бэрхшээл ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь

  • Гадаад зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад бэрхшээл (тарифын зохицуулалт, тарифын бус арга хэмжээ)
  • Өгөгдөлд суурилсан зах зээлийн судалгаа, шинжилгээ
  • Market Intelligence: зах зээлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах аргачлал

Дижитал маркетинг: Брэндийг хүчирхэгжүүлж, борлуулалтыг нэмэгдүүлэх практик аргачлал

  • Дижитал маркетингийн стратеги боловсруулах
  • График дизайн ба брэнд хөгжүүлэлт (Photoshop программ ашиглах)
  • Контент бүтээлт ба дижитал сурталчилгаанд AI ашиглах нь

Сургагч багш нар:

  • Ө.Номинцэцэг (Ph.D) – МУИС, Бизнесийн сургуулийн Дэд профессор
  • Т.Мөнх-Эрдэнэ – МУИС, Бизнесийн сургуулийн Ахлах багш

Сургалтын онцлог:

  • Онол-практик хосолсон, дасгал, бодит жишээ, кейс анализтай
  • Сургалтад ашиглах зөөврийн компьютероор хангана
  • МУИС-ийн албан ёсны гэрчилгээ олгоно

Гадаад зах зээлд гарах, брэндээ дижитал орчинд хөгжүүлэхээр төлөвлөж байна уу? МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар таныг сургалтдаа урьж байна.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [56.39 KB]

Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай.

Сургалтын мэдээлэл:

Сургалтын хугацаа: 2 өдөр (2026.11.20 – 11.21, Баасан, Бямба)

Сургалтын цаг: 09:30 – 17:00

Сургалтын хэлбэр: Танхим

Сургалтын төлбөр: 500,000 төгрөг

Бүртгэл: https://forms.gle/J9NtgR32JEghTBRh8 (2026.11.19-ний 12:00 цаг хүртэл)

Холбоо барих: 88081117, 99191086, 89696778, 75754400 (Дотуур утас 4188)

И-мэйл: tselmeg_b@num.edu.mn, nomintsetseg@num.edu.mn, munkherdenet@num.edu.mn

Хаяг: МУИС, Номын сан, 406 тоот

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар