МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТРАНСФОРМАТИВ БОЛОВСРОЛ-2025” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Орчин үеийн багшид бие даан суралцахуй, мэдээллийн технологи, цахим боловсрол, зөөлөн ур чадвар, хиймэл оюун ухааныг ашиглах чадварыг эзэмших шаардлага тулгарч байгаа энэ цаг үед МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс Монгол Улсын багш бэлтгэдэг бүх их сургуулийн оюутнуудын дунд улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм. Тус хуралд оюутны онолын мэдлэг, багшлах, суралцах, судалгаа шинжилгээ хийх арга зүйг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг боловсрол судлалын орчин үеийн асуудалд чиглэгдсэн сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдлээ.
Илтгэл тавьсан бүх илтгэгчдэдээ баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.