Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн тэнхим, Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбоо хамтран жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг Газарзүйн тэнхимийн “ОЮУТАН ТӨГСӨГЧДИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” 6 дахь удаагаа 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн тэнхимийн оюутны Sky line клуб болон Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбоо хамтран зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор Ц.Базарханд, Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбооны тэргүүн Д.Энх-Амгалан нар оролцож үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээн сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдаж, нийт 14 багийн 150 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож дүнгээ гаргалаа.
Ширээний теннисийн эрэгтэй төрөлд:
- 1-р байр: Д.Гантулга (Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн 2018 оны төгсөгч)
- 2-р байр: Э.Дашням (Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн 2024 оны төгсөгч)
- 3-р байр: Г.Тэмүүжин (Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн 2025 оны төгсөгч)
Ширээний теннисийн эмэгтэй төрөлд:
- 1-р байр: Б.Отгонбат (Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн 2018 оны төгсөгч)
- 2-р байр: Э.Одбайгаль (Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн IV түвшний оюутан)
- 3-р байр: Б.Сайханчимэг (Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн 2019 оны төгсөгч)
Дартсын төрөлд:
- 1-р байр: Г.Түвшинтөгс (Газарзүй хөтөлбөрийн 2012 оны төгсөгч)
- 2-р байр: Г.Очирбат (Газарзүй хөтөлбөрийн 2012 оны төгсөгч)
- 3-р байр: Д.Бөхтогтох (Газарзүй хөтөлбөрийн 2012 оны төгсөгч)
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
- 1-р байр: ГКМЗ-2012 баг (Газрын кадастр, газар зохион байгуулалтын 2016 оны төгсөгчид)
- 2-р байр: HОООT баг (Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн I-III түвшний оюутнууд)
- 3-р байр: Газарзүй 2022 баг (Газарзүй, Хот ба бүс нутаг төлөвлөлт, Газар зохион байгуулалт, байгаль орчны зайнаас тандан судлал хөтөлбөрүүдийн 2022 болон 2024 оны төгсөгчид)
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
- 1-р байр: ГЗБ-4 баг (Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн IV түвшний оюутнууд)
- 2-р байр: Болтрон баг (байгаль орчны зайнаас тандан судлал хөтөлбөрийн II-III түвшний оюутнууд)
- 3-р байр: ГЗБ-2018-2019 баг (Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн 2018 болон 2019 оны төгсөгчид)
Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн багуудад дараах шагнал гардуулав. Үүнд:
- 1-р байр эрэгтэй сагсан бөмбөг 650 000 төгрөг, өргөмжлөл, цом, эмэгтэй сагсан бөмбөг 450 000 төгрөг, өргөмжлөл, цом,
- 2-р байр эрэгтэй сагсан бөмбөг 450 000 төгрөг, өргөмжлөл, цом, эмэгтэй сагсан бөмбөг 350 000 төгрөг, өргөмжлөл, цом,
- 3-р байр эрэгтэй сагсан бөмбөг 250 000 төгрөг, өргөмжлөл, цом, эмэгтэй сагсан бөмбөг 250 000 төгрөг, өргөмжлөл, цом,
Мөн сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг шалгаруулж, өргөмжлөл, цом гардууллаа.
- Эрэгтэй шилдэг тоглогч (MVP): О.Очирбат (ГКМЗ-2012 баг)
- Эмэгтэй шилдэг тоглогч (MVP): Э.Хонгорзул (ГЗБ-4 баг)
Энэ удаагийн тэмцээнийг амжилттай хамтран зохион байгуулсан Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн тэнхимийн оюутны Sky line клуб болон Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбооны хамт олонд талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.