Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгууллаа

Share Button

Боловсролын яамнаас Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтыг боловсролын салбар, бүх шатны боловсрол сургалтын байгууллагад хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Монгол Улсын Их Сургууль оюутан суралцагчиддаа авлигын талаарх ойлголт, түүний төрөл хэлбэрүүд, авлигаас ангид байх, авлига түүний хор хөнөөл, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйч, хууль зүйн ухааны магистр Б.Ундрахбаяртай хамтран мэдээлэл хүргэв.

Сургалтад МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд авлигын талаар сонирхсон мэдээллээ асууж, идэвхтэй оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар