МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн урилгаар Итали улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны дэргэдэх Бээжин хот дахь Италийн соёлын хүрээлэнгийн дэд дарга Даниеле Галлени болон Италийн Пиза хотын их сургуулийн Соёл иргэншил, мэдлэгийн хэлбэр тэнхимийн профессор Антонэлла Жоли нар МУИС-д айлчлав.
Айлчиллын хүрээнд Европ судлалын тэнхим Италийн соёлын хүрээлэнтэй хамтран МУИС-ийн Эрдмийн танхимд уулзалт семинар зохион байгууллаа.
Уг семинараар Италийн Пиза хотын их сургуулийн профессор Антонэлла Жоли Флоренцийн соёлын өв ба Медичигийн Анна Мария Луиза (Anna Maria Luisa de’Medici e il patrimonio fiorentino) сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Европ судлалын тэнхимийн багш нар удирдан зохион байгууллаа. Уг уулзалт семинарт МУИС-ийн Итали хэл, орон судлал, Урлаг судлал болон гадаад хэлний хөтөлбөрийн оюутнууд оролцов.