“JOB FAIR” ӨДӨРЛӨГ БОЛНО

Share Button

МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв нь тус сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх, төгсөгчдийг монголын шилдэг аж ахуй нэгж байгууллагуудад ажилд зуучлах, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг ‘JOB FAIR’ өдөрлөгт MCS групп, Улсын хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Биологийн төв лабортори, АПУ ХХК, Сүү ХХК, Энержи ресорс,Хадгаламж банк, Голомт банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Юнител групп, Мобиком зэрэг монголын шилдэг томоохон аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.


Хаана: МУИС-ийн Монгол-Японы төвийн Их танхимд
Хэзээ: 2013 оны 04 дугаар сарын 12-ны 10:00–17:00 цагт

 plakat copy

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар