“Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрийн хүрээнд  “Санхүүгийн удирдлага” сургалт зохион байгуулна

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтыг “Санхүүгийн удирдлага” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

“Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрт бүртгүүлсэн багууд болон сонирхсон багш, оюутнууд идэвхтэй оролцоно уу.

Хэзээ: 2025 оны 05-р сарын 30-ний Баасан гараг, 13:00-16:00

Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот

Цаг Сэдэв  Багш
13:00-14:15 Төслийн хөрөнгө оруулалтын шинжилгээ

·         Төслийн хөрөнгө оруулалтын мөнгө урсгал, төлөвлөлт

·         Төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ

 

Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Г.Гүнбилэг
14:15-14:35             Цайны завсарлага
14:35-15:55 ·         Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төлөвлөх нь

·         Төслийн мөнгөний урсгалын өнөөгийн ба ирээдүйн үнэ цэгийг тооцох нь, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь

 

Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Г.Гүнбилэг
15:55-16:00              Хаалт, нэгдсэн зураг авалт

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

tto@num.edu.mn

77307730 – 5310

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар