МУИС-ийн Оюутны хөгжлийн газар болон сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалт амжилттай боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны хөгжлийн газар болон Зориг сангийн хамтын ажиллагааны хүрээнд Австрали улсаас хүрэлцэн ирсэн карьер хөгжил судлаач, зөвлөх Жули Дохертигийн удирдсан чадавх бэхжүүлэх сургалт 2025 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад Оюутны хөгжлийн газар, Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд оролцов. Сургалтын хүрээнд оролцогчид олон улсын туршлагад тулгуурлан багаар ажиллах, хэлэлцээр хийх, харилцаа болон манлайллын ур чадвараа хөгжүүлж, байгууллагын дотоод соёлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа болон бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц мэдлэг, арга барил эзэмшлээ. Энэ нь оюутнуудад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Мөн оролцогчид олон улсын жишигт нийцсэн карьер хөгжлийн арга зүй, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшин, байгууллагын стратегийн зорилго, чиглэлтэй уялдуулан ажиллах чадамжийг нэмэгдүүллээ.

Уг сургалтад МУИС-ийн Сургалт, чанарын баталгаажуулалт болон Оюутны хөгжлийн газрын 30 гаруй мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалт үр дүнтэй, өндөр ач холбогдолтой болсон талаар оролцогчид онцолж байлаа.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар