“МУИС-ийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г оновчтой хэрэгжүүлэх, МУИС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор МУИС-ийн болон бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлын хэсгийг 2013 оны 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 15-ны хугацаанд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирлууд, холбогдох албадын дарга, мэргэжилтнүүд болон Эрдмийн зөвлөлийн салбар хороодын гишүүдийн бүрэлдэхүүнтэй 4 салбар ажлын хэсэгтэйгээр зохион байгуулж байна.
Салбар ажлын хэсгийн чиглэл:
- МУИС-ийг хөгжүүлэх ажлын талаар
- Эрдэм шинжилгээний ажлын талаар
- Сургалтын ажлын талаар
- Төсөв, санхүүгийн талаар
Ажлын хэсэгт орж ажиллах саналтай багш, ажилтнуудыг нээлттэйгээр урьж байна. МУИС-ийн үйл ажиллагааны үр дүнд таны оролцоо ихээхэн үүрэгтэй.
Зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдтэй дараах хаягаар холбогдоно уу.
Ахлагч: ЭЗХБАЭ дэд захирал Ч.Нарантуяа – cnarantuya28@yahoo.com
Эрдмийн зөвлөлийн төлөөлөл: ЭЗ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Батнасан-batnasan_n@hotmail.com
Зохицуулагч: ЗХШҮА-ны ХШҮХ мэргэжилтэн
Б.Нарантуяа- narantuya_on@yahoo.com