БНХАУ-ын “Ном үйлчилгээний тэнхим”, Өвөр Монголын Хэвлэлийн групп, МУИС-ийн Баруун бүсийн сургуульд БНХАУ-ын Ном уншлагын танхим байгуулах үйл ажиллагааны нээлт боллоо.
Уг үйл ажиллагаанд Өвөр Монголын Хэвлэлийн бүлэглэлийн дэд захирал Ү.Соёлт, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны орлогч дарга Шуэмэн, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн СХҮХ-ийн дарга, профессор Б.Батмөнх нарын албаны хүмүүс оролцлоо.
Энэ үйл ажиллагаа 5 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд жил бүр нэн хэрэгцээ шаардлагатай 100 нэр төрлийн ном бүтээл хандивлаж сургуулийн Номын санг баяжуулах болно.