“Эрэл-Шийдэл – 2026” Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурал 23 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. МУИС-ийн Социологи Нийгмийн Ажлын Тэнхимээс зохион байгуулдаг тус хурал нь Монгол Улсын хэмжээнд Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцдаг бакалаврын түвшний бүх оюутнуудад нээлттэй тул та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.



