МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн ахмад багш, дэд профессор, доктор Батхишигийн Цэнгэлд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа боллоо.




Доктор Б.Цэнгэл нь Монгол орны ой судлал, ногоон байгууламжийн чиглэлээр 35 жилийн турш тасралтгүй багшилж, эрдэм шинжилгээ, сургалт, олон нийтийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн “Хүндэт доктор” Б.Цэнгэл:
- Доройтсон ойг нөхөн сэргээх технологийн боловсруулалт, ойн үрийн чанарыг дээшлүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг оновчтой төлөвлөх чиглэлээр дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлсэн;
- 78 эрдэм шинжилгээний өгүүлэл, 45 илтгэл хэвлүүлж, 16 магистр, 1 докторын судалгааны ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан;
- “Мөрөөдөлийн цэцэрлэгт хүрээлэн” зэрэг баримтат кино, сургалтын гарын авлага бүтээн, салбарын мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн байна.