Судалгааны хамтын ажиллагааг дэмжих (PEER) хөтөлбөрт урьж байна

Share Button

Судалгааны хамтын ажиллагааг дэмжих (PEER)  хөтөлбөр  нь  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Үндэсний шинжлэх ухааны сангийн (NSF) хоорондын санамж бичигт үндэслэн байгуулагдсан болно.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн (NSF) санхүүжилт бүхий  байгууллагуудын эрдэмтэн судлаачтай хамтын ажиллагаатай хөгжиж буй орнуудын эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилго бүхий хөтөлбөр юм.

(PEER)  хөтөлбөр  нь  багш оюутныг сургах, лабораторыг тоног төхөөрөмжөөр хангах, глобал хандлага  бүхий эрдэм шинжилгээний хамтын үйл ажиллагааны сүлжээг бий болгох, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг санхүүжүүлэх боломжтой. Мөн дараах  үйл ажиллагаанд  санхүүжилт авах боломжтой. Үүнд:

  1. Хүнсний аюулгүй байдал (хаа-н хөгжил, загасны аж ахуй, ургамлын генийн сан)
  2. Дэлхийн эрүүл мэнд (халдварт өвчний орчин, био эмнэлэгийн инженерчлэл, байгаль ба хүн төрөлхтөний хоорондын харилцан хамаарал )
  3. Цаг уурын өөрчлөлт (усны тогтвортой байдал, усны чанарын судалгаа, далайн хүчиллэгжилт, цаг уурын үйл явц, загварчлал ба орчны инженерчлэл)
  4. Бусад (гамшгийн хор хохирлыг бууруулах, биологийн төрөл зүйл, ус, сэргээгдэх эрчим хүч)

Хөтөлбөрийн төслийн санал авах хугацаа бусад холбогдох мэдээлийг дараах хаягаар орж судлана уу! ttp://www.nationalacademies.org/peerscience.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар