МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Цэвээний Батчулууны “Хөдөлмөр бүтээлийн он жилүүд – 40” сэдэвт хүндэтгэлийн лекц амжилттай боллоо.


Дэд профессор, доктор Ц.Батчулуун нь ойн инженерчлэл, байгаль орчны салбарт 40 жилийн турш багш, эрдэм шинжилгээний ажилтан, удирдах ажилтны үүргийг амжилттай гүйцэтгэж, олон арван оюутан, судлаачдыг бэлтгэн гаргасан бөгөөд 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, 30 гаруй магистр, докторын ажлыг удирдан хамгаалуулсан байна.
