МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран цусны донорын өдөрлөгийг Монгол Улсын Их Сургууль дээр жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Амьдрал бэлэглэе” цусны донорын өдөрлөг нь 2025 оны 10 дугаар сарын 20, 21, 22 -ны өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд 3 өдрийн турш Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт зохион байгуулагдах гэж байна.
Хэрэв та дараах шаардлагыг хангасан эрүүл чийрэг биетэй бол донорын өдөрлөгт хүрэлцэн ирж цус хандивлах аянд нэгдэнэ үү. Үүнд:
- 6-аас дээш цагийн нойртой байх,
- Өглөө шарсан хуурсан тостой, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх,
- Эмэгтэйчүүд сарын тэмдэг бүрэн дуусаад 3-аас дээш хоног болсон байх,
- Спиртийн төрлийн бүтээгдэхүүн 3 хоног хэрэглээгүй байх,
- Сүүлийн 6 сарын хугацаанд шивээс хийлгээгүй байх,
- Сүүлийн 1 сар антибиотик эмчилгээ хийлгээгүй байх зэрэг болно.
Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэх, нөөц бүрдүүлэх үйлсэд идэвхтэй хамрагдахыг оюутан суралцагч, багш ажилтнууд та бүхнээс хүсье.
Оюутны хөгжлийн газар