Монгол Улсын Их Сургуулийн элсэлтийн бүртгэл 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/bachelor/ системээр зохион байгуулагдана.
Элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас 1 өдрийн дараа онооны жагсаалт гарах бөгөөд элсэх эрх олгох үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт эхэлж, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагт дуусах болно.
Элсэх эрхээ баталгаажуулсан суралцагч 2025 оны 12 дугаар сарын 26-ны 15:00 цагаас өмнө https://burtgel.num.edu.mn/bachelor/ системд нэвтрэн маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээн, оюутны хувийн дугаар нууц үг авна.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутан элсүүлэх журамтай энд дарж танилцана уу.
Элсэлтийн системд бүртгүүлэх заавар

