“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа

Share Button

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн эмнэлэг, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубээс Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй  хамтран 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр МУИС-ийн оюутан суралцагчдадаа “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллав.

 

Тус өдөрлөг нь МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхарт 10:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдаж өдөрлөгийн хүрээнд нийт 500 гаруй тооны эрсдэлээс хамгаалах хэрэгсэл үнэ төлбөргүй тараалаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн хичээлийн II байранд 12:30 цагт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба ДОХ, ХДХВ, БЗДХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох албаны эмч мэргэжилтэн хийсэн бол Багш, оюутны хөгжлийн төвд 16:00 цагаас “ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх” чиглэлээр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн сургалт хийж, мэдээлэл өгч ажиллаа.

Эрүүл мэндэд анхаарч, өдөрлөгт хамрагдсан суралцагчдадаа баярлалаа.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар