Монгол Улсын Их Сургууль болон Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд STEM салбарт суралцаж буй охидыг дэмжих тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БОХТ-д зохион байгууллаа.
Women Empowerment Mongolia (WE Mongolia) нь АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй, ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд АНУ-ын STEM салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн төгсөгч, Монгол эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан байгууллага юм.
МУИС болон Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд 2021-2022 оны хичээлийн жилийн 10 дугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд уг тэтгэлгийг тав дахь жилдээ олгож байна.
Тэтгэлэгт шалгарсан суралцагч тус бүрд 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна 6 сарын хугацаанд дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангадаг билээ.
- Мэргэжил таниулах аялал
- “Role Model” сургалт
- Ганцаарчилсан көүчинг
- Бодит төсөл дээр багаар ажиллах замаар техникийн болон зөөлөн ур чадвараа хөгжүүлэх
Эдгээр сургалт, уулзалт, арга хэмжээгээр дамжуулан хүний хөгжлийг олон талаас нь дэмжих, охидын манлайлал, багаар ажиллах чадвар, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн цогц боломжийг бүрдүүлж өгдгөөрөө уг онцлогтой.

2025-2026 оны хичээлийн STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр амжилттай суралцаж буй 3-р түвшний эмэгтэй суралцагчид материалаа ирүүлж, Women Empowerment Mongolia (WE Mongolia) ТББ эцсийн шатны сонгон шалгаруулалтыг хийж, дараах 6 суралцагч тэтгэлгийн эзэн болов.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрс:
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч А.Номинжин
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Г.Буянхишиг
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Программ хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч М.Хунцэнгэл
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Компьютерын ухаан хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Э.Нинжин
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Компьютерын ухаан хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч М.Нарангэрэл
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн ИТС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Г.Халиун
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд МУИС-ийн ОХГ-ын дарга Б.Цэцэнцолмон, МКУТ-ийн профессор Н.Оюун-эрдэнэ, WE Mongolia ТББ-ын Монгол дахь салбарын зөвлөх П.Хорлоо, Ч.Энххорол, гүйцэтгэх захирал Б.Оюу-Эрдэнэ, гишүүн, ерөнхий зохион байгуулагч Ж.Бурмаа, ОХГ-ын ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг нар оролцож суралцагчдад сурлагын амжилт хүсэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР,
WOMEN EMPOWERMENT MONGOLIA (WE MONGOLIA)

