Хайж байна...

“Эрдэм шинжилгээний бичвэрт хиймэл оюуныг (Generative AI) ашиглах нь” сэдэвт вебинарыг зохион байгууллаа

Share Button
МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв нь Nature Masterclasses-ын “Harnessing Generative AI in Academic Writing” буюу “Эрдэм шинжилгээний бичвэрт хиймэл оюуныг ашиглах нь” сэдэвт вебинарыг МУИС-ийн багш, судлаачдад зориулан зохион байгууллаа.
Тус вебинарыг Nature Portfolio-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, Nature Masterclasses-ийн ахлах сургагч багш Dr. Jeffrey Robens удирдаж 170 гаруй багш, судлаач хамрагдлаа.
Вебинараар хиймэл оюуны суурь ойлголтуудыг танилцуулж, өрөөсгөл мэдээлэл үүсгэх, зохиогч болон эх сурвалжаар дурдах, хиймэл оюунаар үүсгэсэн зураг ашиглах, бичвэрт хиймэл оюун ашигласан байдлыг ил тод мэдээлэх, сэтгүүлийн редакцын бодлого, peer review хийхэд хиймэл оюуныг хэрхэн ашигладаг талаар мэдээлэл өгч нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар