Хайж байна...

МУИС-д Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжсэн “Хичээлийн тохируулга” төслийн хаалтын уулзалт боллоо

Share Button

Уулзалтын үеэр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, “Гэрэлт Цох Байшин” ТББ-ын удирдлага, МУИС-ийн оюутны хөгжлийн газар, холбогдох нэгж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч болон бусад их сургуулийн төлөөлөл оролцлоо.

МУИС нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээний хүрээнд тэдний эрхийг хангах, суралцах үйл явц, орчныг хүртээмжтэй болгох нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ  суралцагчдын сурах үйл ажиллагаанд, тохиолддог хүндрэл бэрхшээл, саадыг  арилгах зорилгоор тухайн суралцагчид бэрхшээлийн онцлогт тохирсон олон улсын туршлагад суурилсан  “Хичээлийн тохируулга”-ыг олон улсын нөхөн сэргээлтын зөвлөхийн тусламжтай 2022 оноос эхлэн 4 дэхь жилдээ  амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

2025-2026 оны хичээлийн жилд “Гэрэлт Цох Байшин” ТББ-ын санаачилгаар, Канадын элчин сайдын яамны дэргэдэх Канад сангийн дэмжлэгтэй МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад “Хичээлийн тохируулга” хийх төслийг хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд нийт 20 суралцагчид хичээлийн тохируулга тодорхойлох ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, тэдний суралцах орчинд тулгамдаж буй асуудлыг нарийвчлан тодорхойлох, цаашдын дэмжлэгийг илүү оновчтой төлөвлөх, шинэ тохируулгуудыг нэмэх нөхцлийг бүрдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд бодитой үр нөлөө үзүүлсэн нь цаашид МУИС-д хүртээмжтэй сургалтын орчныг бий болгох нөхцөл бүрдэж байна.

Энхүү төслийн хаалтын уулзалтын үеэр олон улсын нөхөн сэргээлтын зөвлөх, Гэрэлт цох байшин ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс төслийн үр дүнг танилцуулж, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэн, хүн төвтэй аргачлал болон цахим платформыг цаашид хөгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Мөн уулзалтын үеэр Боловсролд тэгш хамруулах орчныг боломжит тохируулгаар бүрдүүлэх асуудлаар оролцогч талууд харилцан санал солилцож, МУИС-ийн ОХГ-ын дарга Б.Цэцэнцолмон сургуулийн сайн жишиг, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, бусад их сургуулийн багш төлөөлөгчид санал, туршлага солилцлоо.

Суралцагчдын сурах үйл ажиллагаанд, тохиолддог хүндрэл бэрхшээл, саадыг арилгах сургалтын тохируулгыг бусад их сургуулиудад нэвтрүүлэх, мөн энэхүү ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийг улсын төсөвт тусгах нөлөөллийн ажил зайлшгүй шаардлагатайд талууд санал нэгдэв.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар