Монгол Улсын Их Сургууль, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой 2025 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд жил бүр ажлын төлөвлөгөөг батлан ажилладаг.
2026 оны ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан хүүхдийн хөгжил, байгаль хамгаалал, сэтгэл судлал, боловсрол судлал, оюутны дадлага, номын хандивын аян зэрэг ажлуудыг зохион байгуулна. Эдгээр ажлуудыг хамтран хэрэгжүүлэх МУИС-ийн багш нарын төлөөлөл болон Найрамдал цогцолборын бүрэлдэхүүний санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Энэ жил Монгол Улсад хүүхдийн зуслан байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй түүхэн жил бөгөөд ойг угтан хүүхэд, залуучуудын хөгжил, боловсрол, хүмүүжилд чиглэсэн олон талт ажлыг хамтран зохион байгуулахаар талууд санал нэгдэв.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, тэдэнд чиглэсэн боловсрол, хүмүүжлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд боловсролын байгууллага болон хүүхдийн чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. Энэхүү уулзалт нь хүүхдийн төлөө үйлсэд хамтдаа бодит хувь нэмэр оруулж, цаашдын хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй хөгжүүлэхэд чухал эхлэл болж байгаа юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

