Тэтгэлгийн зорилго: 2025-2026 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Солонгос хэл, орон судлал, орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих
Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо: 4
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр одоо идэвхтэй сурч буй, бакалаврын түвшний оюутан байх
- Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, өөрийн сайн тал, нийгмийн идэвх, ар гэрийн байдал, өмнө нь тэтгэлэг авч байсан бол ямар тэтгэлэг хэзээ авсан гэх мэт мэдээллүүдийг бичсэн байх)
- Суралцах төлөвлөгөө – эсээ
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Дүнгийн тодорхойлолт
- Амжилтыг нотлох бичиг баримтын хуулбар
- Суралцах төлөвлөгөө -эсээ
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 13-27-ны өдрийн 16:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлэх ба бүрдүүлэх бичиг баримтыг цаасаар Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот өрөөнд ОХГ-ын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр баталгаажна.
Шалгаруулалтын дүн 2026 оны 3 дугаар сарын 5-нд гарна. Тэнцсэн эсэх мэдээллийг Teams-ээр мэдэгдэнэ.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
9910-9128, dulmaa.b@num.edu.mn
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

