Хайж байна...

МУИС-ийн МКУТ-ийн 22 оюутан БНСУ-ын Чунгбук Үндэсний их сургуульд суралцахаар явлаа

Share Button
МУИС-ийн Мэдээлэл, Компьютерын ухааны тэнхимийн бакалаврын түвшний оюутнуудад зориулсан БНСУ-ын Чунгбук Үндэсний их сургууль (Chungbuk National University)-д нэг улирал суралцах тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад математик сэтгэлгээ сайтай, англи болон солонгос хэл дээр суралцах чадамжтай идэвхтэй суралцаж буй 144 оюутнууд өрсөлдсөнөөс нийт 22 оюутан шалгарч, 2026 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн нэг хичээлийн улирал суралцахаар БНСУ-ыг зорилоо.
Явахын өмнө МКУТ-ийн профессор Н.Оюун-Эрдэнэ шалгарсан оюутнуудад зориулан Pre-departure уулзалт, танилцуулга зохион байгуулж, хөтөлбөрийн явц, сургалтын онцлог, кредит шилжүүлэлт, дэг журам, соёлын ялгаа болон гадаадад суралцах хугацаанд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн оюутнуудад олон улсын түвшинд МУИС-ийг төлөөлөн хариуцлагатай, ёс зүйтэй суралцахыг захиж, амжилт хүсэн үдэж өгсөн юм.

Энэхүү хөтөлбөр нь оюутнуудын олон улсын туршлага, академик чадамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар