МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн хоёр цахим номын нээлт болж зохиогч, орчуулагч, редактор, шүүмжлэгч болон профессор багш нар оролцлоо.
МТЭС-ийн зүгээс оюутан, мэргэжлийн хүмүүст зориулсан Монгол хэлээр мэргэжлийн сурах бичиг ховор байдаг учраас мэргэжлийн суурь хичээлийн сурах бичиг орчуулах болон зохиох төсөл хэрэгжүүлж эхний хоёр номыг цахимаар байршууллаа. Үүнд:
- ТООН СИСТЕМИЙН ҮНДЭС https://esan.mn/p/toon-sistyemiin-undes
- САНАМСАРГҮЙ ПРОЦЕССЫН ОНОЛ https://esan.mn/p/sanamsargui-protsyessyn-onol
Бүгд Digital шилжилт хийж, хиймэл оюун ярьж буй энэ цаг үед түүнийг техникийн түвшинд хэрхэн бодит болгодог талаар ТООН СИСТЕМИЙН ҮНДЭС номоос үзээрэй.
Амьдрал дээр болдог санамсаргүй үзэгдлүүдийн математик зүй тогтлыг тодорхойлж загварчлах, түүний онолын үндэс юу болох талаар САНАМСАРГҮЙ ПРОЦЕССЫН ОНОЛ номоос үзээрэй. Гол хэрэглээнээс дурдвал: Хувьцаа болон Биткойны ханш хэрхэн өөрчлөгдөх загвар.
Эрдэмтэн профессор багш нарын олон жил заасан мэдлэг туршлагыг өвлүүлэн үлдээх зорилгоор ахмад багш нараар сурах бичиг бичүүлэн, гадаадад хамгаалсан дунд үеийн багш нараар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн номыг орчуулан цахимаар буюу ESAN-аар хүргэж байна.
Шинэ үе буюу GenZ үеийн хүүхдүүд цахим төхөөрөмж сайн ашигладаг, цахим ном уншдаг болсон. Цаасаар хэвлүүлэх нь өртөг ихтэй, борлуулалтын шимтгэл өндөр байдаг. Жишээ нь: Тоон системийн үндэс ном 1000 хуудастай өнгөт ном бөгөөд хамгийн хямд 174,000 төгрөгөөр хэвлэгддэг. Зөвхөн борлуулалтын шимтгэл нэмбэл ойролцоогоор 250,000 төгрөг болно. Бүх их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн хүмүүст зориулсан 65,000 төгрөгөөр хүргэж байна.
ESAN нь интернетгүй үед – APP үзэх, тэмдэглэл бичих, агуулгаас хайх, компьютер дээр зураг схемийг томоор үзэх боломжтой.

ТООН СИСТЕМИЙН ҮНДЭС https://esan.mn/p/toon-sistyemiin-undes

САНАМСАРГҮЙ ПРОЦЕССЫН ОНОЛ https://esan.mn/p/sanamsargui-protsyessyn-onol

СЭЗИС-ийн профессор Ц. Батсүх, Санамсаргүй процессын онол номын ахлагч МУИС, МТЭС-ийн дэд профессор Н.Пүрэвцогт

МУИС, МТЭС-ийн ахлах багш Б.Жамъяншарав, Санамсаргүй процессын онол номын ахлагч МУИС, МТЭС-ийн дэд профессор Н.Пүрэвцогт

МТЭС-ийн ахлах багш доктор Х.Золзаяа, Тоон системийн үндэс номын ахлагч МУИС, МТЭС-ийн дэд профессор Б. Гэрэлмаа

ШУТИС, ЭХЕС-ийн ахлах багш доктор Б.Энх-Амгалан, Тоон системийн үндэс номын ахлагч МУИС, МТЭС-ийн дэд профессор Б. Гэрэлмаа

