Хайж байна...

БНСУ-ын Пусаны Үндэсний Их Сургуулийн (Pusan National University) оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон БНСУ-ын Пусаны Үндэсний Их Сургууль (ПҮИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд ПҮИС-ийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ерөнхий шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр эсвэл ахисан түвшний өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  2. Гол оноо: 3.0 ба түүнээс дээш
  3. Хэлний шаардлага байхгүй хэдий ч Пусаны Үндэсний Их Сургуулийн Англи эсвэл Солонгос хэл дээрх хөтөлбөрийн хичээлийг ойлгох хэмжээнд хангалттай хэлний мэдлэгтэй байх.
  4. Англи хэл дээрх бакалавр болон ахисан түвшин-ний хөтөлбөрийн жагсаалтыг үзнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маяг (Нэр дэвшүүлсний дараа бөглөх онлайн өргөдөл
  2. Апостиль гэрчилгээгээр баталгаажсан сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  3. Апостиль гэрчилгээгээр баталгаажсан албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  4. Апостиль гэрчилгээгээр баталгаажсан банкны тодорхойлолт
  5. Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  6. Сүүлийн 6 сард авхуулсан  цээж зураг (хэвлэмэл болон файлаар)
  7. Суралцах төлөвлөгөө

Апостилийн мэдээллийг энд дарж харна уу.

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин нислэгийн билет, дотуур байр, даатгал, бусад амьжиргааны зардлыг суралцагч хариуцна.

Суралцах хугацаа:  1 улирал эсвэл 1 хичээлийн жил

Солилцооны хөтөлбөрийн давуу тал:

МУИС-аас нэр дэвшүүлсэн солилцооны оюутнууд дараах давуу талуудыг эдлэх боломжтой. Үүнд:

  • ПҮИС-д төлөх сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө (солилцооны оюутнууд сургалтын төлбөрөө МУИС-д төлнө).
  • Солонгос хэлний үнэгүй хөтөлбөрт хамрагдах боломжтой.
  • ПҮИС-ийн зуны хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой.
  • Buddy хөтөлбөрт ПҮИС-ийн нэг оюутантай 1:1 харьцаатай хамрагдах боломжтой.

Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг (апостиль гэрчилгээний хамт) хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 03 сарын 30-ны өдрийн 10:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар