ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулж буй Монгол Улсад уул уурхайн нөөц ашиглалт ба байгаль орчны засаглалын “Жижиг боловч сайхан” хамтарсан сургалт эхэллээ.

Тус сургалтыг МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Өвөр Монголын ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгж, их сургуулийн судлаачдын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд хамтарсан сургалт 2026 оны 3 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд үргэлжлэх юм.


Хамтарсан сургалтад МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва, ИТС-ийн багш, ажилтнууд хамрагдаж байна.



