Ардын уламжлалт болон орчин үеийн урлагаар дамжуулан оюутан залууст эерэг соёлыг түгээх, МУИС-ийн соёл, оюутан хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор “Урлагийн их наадам-2026”-ийг зохион байгуулахаар боллоо.
Урлагийн их наадамд зургаан төрлөөр явагдах бөгөөд салбар сургууль бүрийн шилдэг оролцогчид оролцоно. Иймд оюутан залуус та бүхнийг урлагийн наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Урлагийн наадам нь нийт 6 төрлөөр явагдана. Үүнд:
Мэндчилгээ /3-5 минут сэдэв: Бидний өнгө-МУИС /
- Ардын болон язгуур урлаг /3-5 минут хөөмий, исгэрээ, бие биелгээ, магтаал, тууль гэх мэт язгуур үзүүлбэрүүд байх багууд 10-с илүүгүй оролцогчтой байх/
- Гоцлол дуу /3-5 минут сонгодог, эстрад, бусад/
- Цэнгээнт бүжиг: /5 минутаас ихгүй байх, 8 хос 16 гишүүнтэй байх/
- Гоцлол, хоршил хөгжим: /3-5 минут/
- Чөлөөт бүжиг /4-6 минут, багийн нийт гишүүд 16-аас илүүгүй оролцогчтой байна./
Хэзээ: 2026 оны 04 сарын 18-ны өдрийн 09:00 цагт
Хаана: Улаанбаатар театр
Мэдүүлэг авах сүүлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын сарын 10-нд 16:00 цаг
Мэдүүлгийн маягт ТАТАХ

