Тэтгэлгийн тухай
Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес санхүүгийн салбарт шударга, ёс зүйтэй залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог билээ.
Хөтөлбөрт хамрагдсанаар
- Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна
- Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтанд хамрагдана
- Багаар ажиллах чадварт суралцана
- Танилын хүрээгээ тэлнэ
- Нийгэмд тустай сайн дурын ажилд оролцоно
Тавигдах шаардлага
- МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС-ийн 2 болон 3 дугаар түвшний өдрийн ангийн оюутан байх
- МУИС-ШУС, Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхимийн 2 болон 3 дугаар түвшний өдрийн ангийн оюутан байх
- Нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
- CV
- Сэдвийн дагуух эсээ
- Их сургуулийн багшийн тодорхойлох захидал
- Бусад нэмэлт материалууд
Тэтгэлгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа
2026 оны 10 сарын 20 өдрийн 23:59 цаг
Материал илгээх холбоос: https://www.badraafoundation.org/scholarship

