Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам“-ын 5 дугаар зүйлд “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ийг “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг (цаашид “Засгийн газрын тэтгэлэг” гэх) олгоно” гэж заасан.
Дээрх тэтгэлэгт хүсэлт гаргагч нь тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагч байх бөгөөд дараах болзлыг хангасан байна. Үүнд:
- Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх
- Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч байх
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх
- Зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх
- Бакалаврын үндсэн хөтөлбөрийн суралцагч бол ЭЕШ-ийн дундаж оноо 600 болон түүнээс дээш, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Магистрын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх
- Докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын бүтээлтэй, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.2-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.2-аас доошгүй байх
Бүрдүүлэх материал:
Хүсэлтийн маягтыг энд дарж авна уу.
Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Хүсэлтийн маягт бөглөх
- Цээж зураг (1 хувь)
- Иргэний бүртгэлийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Эцэг, эхийн иргэний бүртгэлийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- 1-р түвшин бол ЭШ-ын батламж (И-Монгол цахим системээс)
- 2, 3, 4-р түвшин бол дүнгийн тодорхойлолт
Магистрын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Хүсэлтийн маягт бөглөх
- Цээж зураг (1 хувь)
- Иргэний бүртгэлийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Эцэг, эхийн иргэний бүртгэлийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын хуулбар
- Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажиллаж байгааг нотлох ажлын газрын тодорхойлолт
Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Хүсэлтийн маягт бөглөх
- Цээж зураг (1 хувь)
- Иргэний бүртгэлийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Эцэг, эхийн иргэний бүртгэлийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Магистрын диплом, дүнгийн хавсралтын хуулбар
- Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгааг нотлох ажлын газрын тодорхойлолт
- Судалгаа шинжилгээний ажлын бүтээлийн жагсаалт (удирдагч багшийн баталгаажуулсан гарын үсэгтэй байх)
Хүсэлт хүлээн авах хугацаа: Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан материалыг 2026 оны 09 дүгээр сарын 11-ээс 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал (Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот) ОХГ-ын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
Тайлбар: Дээрх болзлыг хангасан тохиолдолд Боловсролын Зээлийн Сангаас эцэслэн баталгаажуулсны дараа 12 дугаар сард тэтгэлгийг олгоно.
Тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөрүүд:
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

