Хайж байна...

Япон Улсын Сеншү Их сургуулийн (Senshu University) оюутан солилцооны хөтөлбөрийн мэдээлэл

Share Button

МУИС болон Япон Улсын Сеншү Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл: Оюутан солилцооны ерөнхий мэдээлэл болон SAS хөтөлбөрийн мэдээлэл

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр болон магистрын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцагч байх
  2. Голч оноо 2.5 болон түүнээс дээш
  3. Хэлний шаардлага:
  • Бакалаврын түвшний оюутнуудын хувьд Япон хэлний хөтөлбөрт суралцах бол JLPT N3 эсвэл түүнээс дээш
  • Ахисан түвшний оюутнуудын хувьд Япон хэлний хөтөлбөрт суралцах бол JLPT N2 эсвэл түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  3. Япон хэлний мэдлэгийн түвшнийг тодорхойлох батламжийн хуулбар /JLPT N3 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх/
  4. Сеншү Их Сургуулийн өргөдлийн маягт
  5. Визийн CEO өргөдлийн маягт
  6. Суралцах төлөвлөгөө
  7. Суралцагчийн амлалтын бичиг
  8. Суралцах өргөдөл /татах/
  9. Эрүүл мэндийн бичиг
  10. Цээж зураг 4х3 хэмжээтэй
  11. Паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 1 жилээс дээш)

Суралцах хугацаа: 1-2 улирал

Өргөдөл хүлээн авах алхам болон материал хүлээн авах хугацаа:

Алхам 1: Шаардлагатай материалыг эх хувиар хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д эх хувиар ирүүлнэ.

Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.

Алхам 3: Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар