МУИС – Энэ 7 хоногт

Share Button

numweeknews1

 

_____________________________________2013.15-21_________

  • Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал, чуулга уулзалт 2013 оны 4-р сарын 27-29-ний өдөр Улаанбаатар хотод болохтой холбогдуулан хичээлийн зохицуулалт хийх үүргийг БШУЯ-аас өгсөн тул 4-р сарын 29-ний Даваа гарагийн хичээлийг 5-р сарын 4-ний Бямба гарагт шилжүүлж байгааг багш, оюутанд мэдээлж байна.
  • ГГС-ийн төгсөх курсын оюутан, магистрантуудыг мэргэжлийн дагуу ажлын байранд зуучлах, мэргэжил сурталчлах зорилгоор “Мэргэжлийн ур чадвар ба боломж” сэдэвт байгаль орчны үнэлгээний мэргэжлийн тэмцээнийг байгаль орчны үнэлгээ, аудитын зөвлөх “Natural Sustainable” ХХК-ийн санаачлагаар 2013 оны 4-р сарын 14-ны өдөр зохион явууллаа. 
  • 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн Олон улсын эрх зүйн сургалт судалгааны ажилд амжилт гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бүтээлч, тэргүүний оюутанд Хууль зүйн ухааны доктор, профессор, олон улсын эрх зүйч Л.ХАШБАТЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ олголоо.
  • МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Цогтсайхан, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Мөнхбат, Захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр нар  МУИС-ийн зарим бүрэлдэхүүн сургуулийн хичээлийн байрны  хангамж, багш оюутны сурч ажиллах нөхцөл болоод номын сан, уншлагын танхимын багтаамж зэргийг үзэж танилцлаа.
  • ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ)-аас зохион байгуулсан  “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ АЖИЛД ПАТЕНТИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ НЬ”  сэдэвт сургалт 04 сарын 15-17-ны өдрүүдэд  Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээр боллоо.
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “М-Си-Эс Кока Кола” ХХК-тай Оюутанд Үйлчлэх Төв хамтран ажиллах 1 жилийн гэрээ байгууллаа.
  • МУИС-ийн хөгжлийн номнолыг цэгцлэн боловсруулах, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх арга замын талаарх  бүрэлдэхүүн сургуулиуд, тэдгээрийн удирдлагын байр суурийг тодруулан судлах, шаардлагатай бодлогын зөвлөмж боловсруулах хэлэлцүүлэг боллоо.
  •  Ардын Уран Зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Тангадын Галсангийн “МОНГОЛ ЕРТӨНЦИЙН ГУРАВ” гурван боть номын нээлтийг МУИС-ийн МСХ, МУИС ПРЕСС хэвлэлийн газар, Монгол Бичгийг Сэргээх Үндэсний сан хамтран 2013 оны 04-р сарын 13-нд МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгууллаа.
  • МУИС-ийн бүрэлдэхүүний Монгол хэл соёлын сургуулийн захирал, Математик компьютерийн сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа.
  • Олон улсын оюутнууд “Дэлхийн энергийн төв – хамарын хийд”-д зочиллоо.
  • МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Практик сургалтын тэнхим нь 2009 оноос эхлэн Хууль зүйн их, дээд сургуулиудын дунд шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 5 дахь удаагийн Шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2013.04.13-ны өдөр  Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний чиглэлээр зохион байгууллаа.
  • МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төв нь МУИС- ийн төгсөгчдийг ажлын байранд шууд зуучлах, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад МУИС-ийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг байнгын болон зуны амралтаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “JOB FAIR” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
  • Томскийн Улсын багшийн их сургууль, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг- Эрдэс баялаг, Түүхий эдийн  Иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал, ЭЗС-ийн зочин профессор, Доктор Stefan Hanselmann-д  МУИС-ийн ЭЗС-ийн Хүндэт доктор цол олголоо.
  • 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 14.00-20.00 цагт   БШУЯ-ны 111 тоот хурлын танхимд  улсын төсвөөр хэрэгжүүлсэн буюу, хэрэгжүүлж байгаа Төсөл, Суурь судалгааны сэдэвт ажлыг  БШУ-ны сайдын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөр хэлэлцэнэ.
  •  “Уур амьсгалын өөрчлөлтыг сааруулах, дасан зохицоход та бид юу хийж чадах вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлаж байна.МУИС, Гадаад хэл соёлын сургууль, Слав судлалын тэнхим болон Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв хамтран их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд Орос хэлний уламжлалт олимпиадыг 2013 оны 4 сарын 27 – ны өдөр зохион явуулах гэж байна.
  • МУИС-ийн ГХСС-иас англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд ИБАСТ-ээс явуулж буй Англи хэлний улсын олимпиадыг 2013 оны 5 сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байгаа тул их дээд сургуулиудыг тус олимпиадад идэвхтэй оролцохыг урьж байна.
  • Хангамж үйлчилгээний хэлтэст гагнуурчин, МУИС-ийн номын сангийн зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
  • “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” улсын X олимпиад болно.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар