МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс Үндсэн хуулийн эрх зүйн эрдэм шинжилгээний судалгааг эрдэмтэн судлаачдад танилцуулж, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, судалгааны ажлыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний судалгааны семинарыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Г.Гэсэр “Ардчиллын ухралтын нийтлэг бус хэв шинжүүд” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж, хуульч, судлаачдын дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Ардчиллын ухралт нь олон хэмжээст явагддаг процесс тул хуулиар хүний эрх, эрх чөлөөг хамгаалан хэрэгжүүлж, шүүхээр шударга ёсыг тогтоох нь ардчилалыг хамгаалах нэг хүчин зүйл болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэв.


